Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. Бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.

  1. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон гурван хүнийг эрүүдэн шүүсэн асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн байна. Улмаар МАН-ын бүлгээс уг асуудлыг  ҮАБЗ-өөр хэлэлцүүлж шийдэлд хүрэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа аж. УИХ-аас ажлын хэсэг гарч энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд бичлэгийг ил болгох эсэхийг хэлэлцсэн байна.
  2. Прокурорын орлогчийг томилох асуудлыг түр хугацаагаар хойшлуулах нэгдсэн байр сууринд хүрсээ. Учир нь төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр ял сонссон хүмүүсийг эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор томилгооны асуудлыг хойшлуулах хэрэгтэй гэж үзсэн МАН бүлэг үзсэн.
  3. АТГ-ын дарга, дэд даргаар ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах хугацаа дуусч байгаа. Тиймээс хоёр хүний нэрийг Ерөнхийлөгч оруулж ирсэн. Харин хуулийн хугацаа дуусаагүй гэдэг асуудлаар  ҮХЦ дээр маргаан үүссэн байгаа тул яаралтай шийдэхгүй байхаар МАН бүлэг болжээ.