Аятунгаа гэгч загвар өмсөгч бүсгүй гадаад нөхөртөө охиноо алдсан хэмээн хэвлэлийн бага хурал хийлгэж олны анхаарлыг нэг хэсэг ихэд татсан. Филиппинд амьдарч байхдаа нөхөртэйгээ муудалцан, Тэргэлсар охиныг нь нөхөр нь авч зугтаж, харин Аятунгаа ээжийнхээ хүн ядарвал ургаа гэгчээр ээжтэйгээ Монголоо зорин ирсэн гэдэг. Мөн Аятунгааг ээжтэй нь интерполоор эрэн сурвалжилж байна гэж хэсэг шуугиад нам гүмхэн болсон.

Харин Аятунгаа “Бишрэлт”-ийн ресторанд үеийнхээ залуутай юу ч болсон шинжгүй сууж байгаад папарацидуулсан байдаг. Залуус их эргүүлддэг Аятунгаагаас хөршүүд нь залхаж байгаа гэх яриа сүүлийн үед гараад буй. Түүнийг эргүүлдэг залуусын дунд "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Батушка буюу Б.Баттулга Аятунгааг эргүүлж, өмнө хойно гаран бөхөлзөж явах болсон хэмээн нэгэн хэвлэлд гарсан юм.

Энэ талаар жүжигчин Батушкагаас тодруулахад “Би тэр хүнийг танихгүй. Аятунгаагийн царайг ойроос ч харж үзээгүй ш дээ. Зүсийн ч танихгүй хүнтэй холбочих юм аа” гэж хариулсныг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана