Уншигч та бүхэн "үйлчин эрэгтэй"-н зургийг их ховор харж байсан болов уу. Энэхүү зураг дээрх эрхэм бол олны танил бизнесмен, улс төрч. Тэрбээр өглөө сэрээд сургуульдаа явж, орой нь юм оёдог байсан тухайгаа бичин саяхан уг гэрэл зургаа дэлгэсэн юм.

Энэ үйлчин эрэгтэй бол Үйлдвэр, хөдөө аж ахуйн  сайд Х.Баттулга. Ийн бизнесийн гараа эхэлж өнөөгийн толгой баячуудын тоонд ордог нэгэн. Орой гэртээ ирээд оёдолын машин тачигнуулаад гэрийнхэнийгээ амруулахгүй байна гэсэн зэмлэлийг хүртээд ажлын байр нь үхрийн сараа руу шилжиж байсан гэдэг.

Түүний энэхүү зураг 1980-аад оны эхэн үеийн гэрэл зураг аж. Харин түүх өгүүлсэн энэ зургийг 1995 онд NHK кино хийхдээ ашиглаж байжээ.

Д.Ана