Нийслэлчүүдийг урлаг соёлын арга хэмжээгээр хангаж шинэ шинэлэг, чанартай уран бүтээлүүдээр  байх эрхэм зорилготой Нийслэлийн Соёл Урлагийн Газрын даргаар дуучин, продюссер Б.Батцэнгэл буюу та бидний сайн мэдэх “ноён” Quiza ажиллаж буй.

Тэрбээр монголдоо төдийгүй гадны өндөр хөгжилтэй улс орнуудад боловсрол эзэмшсэн гэдэг. Уран бүтээлээ туурвихгүй нам гүмхэн даргын албаа хашиж яваа эрхэм. Тэгвэл олны хараанд өртөхгүй байсан Б.Батцэнгэл, Нисванис хамтлагийн дуучин Амгаатай хамт нэгэн нэвтрүүлэгт саяхан оролцлоо.

Гэтэл хөдөө өсөөгүй хоёр залуу нэгэн асуултад бүдэрч орхин үзэгчдийг ихэд бухимдуулаад авав. Тодруулбал, Хөтлөгч тэднээс нас гүйцсэн эр ямааг юу гэдэг вэ хэмээн асуухад Quiza "хуц" гэж хариулсан юм. Харин Амгаа "борлон" хэмээсэн. Тэд энэхүү асуултад бүдэрсэн нь малаас хөндий хол өссөнтэй нь холбоотой бололтой. Гэхдээ тэд монгол эр юмсан.

Ямартай ч тэд тус нэвтрүүлэгт оролцсоноор эр ямааг "сэрх" гэдгийг мэдэж авлаа.

Д.Ана