ОХУ-ын Буриад улсын “Премьер министр” хамтлагийн ахлагч Борхүүгийн Амархүү хэмээх залуу Оросын шоу бизнест хэдийнээ өөрийн гэсэн орон зайг эзлэн гарч ирж байсныг хүн болгон мэддэг.

Тэрбээр 1987 оны зургадугаар сарын 20-нд Булган аймагт төрсөн бөгөөд нийслэлийн  арван жилийн 54-р сургуульд элсэн орсон ч тун удалгүй Улаан-Үд хот руу гэрийнхнээ даган явсан байна. Багаасаа дуулах сонирхолтой хүүхэд байжээ. Түүнийг эмээ, өвөө нь  маш ихээр дэмжиж “Миний хүүд бурхнаас заяасан байгалийн авьяас байгаа” хэмээн урамшуулсан нь өнөөдөр Б.Амархүүг дуучин болох замд нь хөтлөх үүд хаалгыг нээж өнөөгийн өндөрлөгт хүрэх хүч нь болж өгсөн гэдэг.

Оросын шилдэг дуучин шалгаруулах телевизийн уралдаанд оролцохыг найзууд нь ятгасан бөгөөд тэр шалгаруулалтад тэнцснээр, Москвад төгсгөлийн шатанд шалгарч "Народный артист-3" 2006 оны дууны тэмцээний ялагч болсон юм.

Харин тус тэмцээнд түрүүлэн, улмаар ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнуулсан билээ. Өөрийн фэнүүдэд ээ зориулан уран бүтээлээ хүргэн тун завгүй явдаг нэгэн. Тэрбээр маш олон ажлыг зэрэг амжуулж чаддаг нэгэн гэдгээ харуулсаар байна.

Тодруулбал, тэрбээр UBS телевизээс жил болгон зохион байгуулдаг "Universe best songs" тэмцээний шүүгчээр 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Шүүгчийнхээ хажуугаараа “Анхны үнсэлт” мюзиклд гол дүр бүтээжээ. Уг тоглолтод энэ сарын 3 сарын 7,8,9-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох юм.

Дуучин Б.Амархүү энэ их ажлынхаа хажуугаар бэлтгэл сургалтаа байнга хийдэг гэж бодохоор үнэхээр цаг наргүй хөдөлмөрлөдөг бололтой. Энэ олон ажлыг давхар, давхар амжуулдаг түүний нууц нь дуучин залуугийн авьяастай нэгэн болохоор олон ажилдаа төвөгшөөлгүй амжуулж чаддаг нэгэн аж.

Ямартай ч олон ажлыг зэрэг амжуулан фэнүүдэдээ шинэ тоглолтоо хүргэх гэж буй Буриадын улсын гавьяат жүжигчин Б.Амархүүдээ уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

Д.Ана