“Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант мах маркет ХХК, Эрүүл монгол мах эко ХХК нөөцийн махыг бэлтгэн, 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ. Бэлтгэсэн махыг Миний дэлгүүр ХХК -ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн “Сансар” сүлжээ дэлгүүрээр 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн үхрийн махыг 7200 төгрөгөөр, хонины махыг 6000 төгрөгөөр худалдан борлуулж байна. Махны нийлүүлэлт хомсодсон хаврын улиралд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ашгийг бус иргэдийнхээ хэрэгцээг чухалчлан энэхүү аянд нэгдэн, манлайлан ажиллаж байгаа дээрх аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье.

Өдрийн сонин