Нийслэл хотод бороо орохоор олон юм зэрэг өрнөдөг. Тухайлбал, түгжрээ бол дээд цэгтээ хүрнэ. Хэдхэн минутын ширүүн бороо ороход л зам нь усанд автчихдаг улс тун ховор биз ээ. Нийслэлийнхэн энэ байдалдаа ч дасан зохицож байна даа.

Өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдрүүдэд орсон бороо хотын гэлтгүй хөдөө орон нутгийн зам их хэмжээгээрээ эвдэрсэн Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам өнөөг хүртэл хаалттай байгаа. Зам засварын ажлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр шийдвэрлэв.

Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Өнгөрсөн долоо хоногоос монголын замыг дэлхийн бусад орнуудын замтай харьцуулсан зураг сошиалаар тархаж олон хүнийг бухимдуулаад байна. Тендерт зарлаж өчнөөн хөрөнгө мөнгийг улсын төсвөөс гаргаж бүтээн байгуулалтыг босгодог хэрнээ талхан дээр нимгэн түрхсэн молоко шиг зам тавьдаг нь энэ удаагийн бороо илчлээд өгөх нь тэр.  Жишээлбэл, Дархан-Уул, Улаанбаатар чиглэлийн замыг засахад эхний ээлжинд 500 сая төгрөг шаардлагатай ажээ. Гэтэл 200 сая төгрөгөөр зас гээд тулгачихаар мөнгөндөө таарсан засвар хийгээд үлдсэн хэсгийнх нь эвдрэл улам хүрээгээ тэлж, жил ирэх тусам их мөнгө зарцуулах шаардлага гардаг талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зам, тээвэр, холбоо мэдээллийн хяналтын хэлтсийн дарга Ш.Гэрэлтод хэлэв. Мөн  “Албан бус тоогоор манай улсад зам, засвар, арчлалтын 300 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Зам, засвар арчлалтын компаниуд дэлхийн жишигт нийцсэн 180 гаруй стандартыг мөрдөх ёстой гэдгийг ч онцолсон юм. Гэтэл өнөөдөр манай улсад энэхүү дэлхийн жишигт нийцсэн зам тавигдаж байгаа эсэх нь тун их эргэлзээтэй. Буруутан эзэн нь байгалийн үзэгдэл болсон бороо. Гэсэн ч ганц хоёр удаагийн борооны ая даахгүй байна гэдэг нь замын компанийнхан ямаршуухан тавигддаг нь хэнд ч ойлгомжтой болж байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө "Авто замын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгаар хариуцлагын тогтолцоог чангатгажээ. Гэтэл хуулийни хэрэгжилт бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна хууль батлагчид аа. Хуулиа батлаад хэрэгжилт, хяналт дээрээ алддаг алдаагаа ч мөн л замын тухай хууль дээр гарч байна. Тухайлбал, тус хуулийн 4.1.30. “чанарын баталгаат хугацаа” гэж авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш гүйцэтгэгчээс түүний чанарыг хариуцах, барилгын ажлын технологийн алдаанаас үүдэн гарсан эвдрэл, гэмтлийг өөрийн хөрөнгөөр засварлахаар тогтоосон хугацааг гэж заажээ. Уг тогтоосон хугацаа нь 3 жил байдаг аж. 

Замын мөнгийг тал талаас нь идэж уудаг компаниудын толгойг илэх биш ядаж замын ус зайлуулах хоолой ядаж барина гэсэнд нь тендерээ өгч баймаарсан.