​Би одоо 25-тай байдаг л нэг эмэгтэй. Тийм ч царайлаг биш. Би нөхөртэйгөө бараг 2 жилийн өмнө танилцаад сарын дараа хамт амьдарсан.

Удаагүй би жирэмсэн болж бид 2 гэрлэлтээ батлуулсан. Миний нөхөр надад тийм ч халамжтай биш. Би ажилгүй гэртээ суудаг байсан гэр орныхоо ажлыг хийж нөхрөө халамжлах гэсээр бараг өөрийгөө мартсан байх. Тиймээс л би 7 бараг 8 сартайдаа дутуу төрж эмнэлгээр 3 сар хэртэй явсан. Хөөрхөн хүүтэй болж түүнийгээ ч эдгээж гэртээ гарсан. Эхэндээ сайхан байсан бид 2-с соёолсон тийм сайхан үртэй байна гэдэг надад маш том аз жаргал байлаа. Зун болж нөхөр минь хүү бид 2-г аавынх руугаа өөр хот руу явуулна гэж зүтгэж би ч үгүй гэж гүрийсээр сүүлдээ аргагүй эрхэнд явлаа. Би бодохдоо ганц бие амьдарч байсан хүнд гэр бүлтэй болонгуут эрх чөлөө нь хаагдаждээ гэж бодсон.

Тэгээд тэнд очоод 7 ч хоноогүй хүү минь хатгаа авсан түүнийг нь эмч нар нь мэдэхгүй сайн эмчилж чадахгүй байлаа. Амралтын өдөр нөхөр минь аавындаа ирэхэд нь би хот руугаа буций гэж гуйхад бөөн уур хилэн болж бид 2 муудалцаж байж арай гэж буцах боллоо. Хотод ирээд хүүхдээ үзүүлж чадахгүй 3 хоноод сүүлдээ эмнэлэгт үзүүлэх гэж очтол эмч хүүхдийг минь муу байна гээд шууд сэхээний тасагт оруулсан. Би ганцаараа эмнэлгийн гадна хүүгээ сахиж өдөржин сууна хоол зөөх хүн ч байхгүй хүүхдээсээ алхам ч холдож болохгүй. Тэгсэн хөхний минь сүү хүртэл татарч хүүхдээ хооллож чадахгүй байлаа. Гэтэл нөхөр минь ажил гэж явсаар ажлаа тараад эмнэлэг дээр ирсэн.

Хүү минь хатгаа аваад хордлого болсон гэж эмч хэллээ. Сэхээнд байгаа хүү дээрээ ч орж чадахгүй үүдэнд нь унтах ч ор байхгүй. Нөхөр бид 2 шөнөжин гадаа нь сахиж хонолоо. Хүү минь халуурч хоноод өглөө нь зүгээр болоход нь ямар их баярлаж байсан гээч. Гэтэл өдөр нь эмч дуудаад ортол хүүд минь хиймэл амьсгал хийж байсан. Хүү мин аль эрт өөд болсон байсан. Би нөхрөө хурдан ир гэж дуудсан боловч зам түгжрээд өнгөрснийх нь хойно ирсэн. Би юу ч хэлээгүй. Хүүгийнхээ ажил явдлыг арай гэж дуусгаад аав ээжүүдийнхээ ачаар л би гэж хүн үлгэн салган сэхээ орлоо. Нэг хэсэгтээ нөхөр минь надад халамжтай сайхан байсан. Нөхөр минь ажлаасаа гарч 2-лаа ажилгүй боллоо.

Хүүгээ санаад хэцүү байсан ч гэсэн нөхөр минь бага ч гэсэн намайг халамжилж байсан. Харин одоо түүний хайр халамж бараг л үгүй болж байх шиг байнаа. Ер нь анхнаасаа л тийм байсан юм шигээ би л ганцаараа хайрлаж би л халамжлана. Гэхдээ миний нөхөр бусдын нөхрүүд шиг намайг хуурахгүй, архи уудгүй иймд нь би их баярладаг. Гэхдээ миний хүсдэг зүйл хайр халамж. Найз нөхөд гэхээрээ тэднийгээ надаас дээгүүрт тавина, заримдаа би гомдоод аав ээж рүүгээ явлаа гэхээр явж л бай би араас чинь очиж авахгүй шүү гэдэг. Заримдаа бүр хайргүй юм шиг л байдаг би тийм ч бие сайтай биш заримдаа энд өвдөөд тэнд өвдөөд гэхээр уурлана дандаа өвчин ярилаа гэж.

Би хааяа салдаг ч юмуу гэж гэхдээ гэрлэлтээ батлуулчихсан. Би одоо яахуу нөхрийгөө өөрчлөгдөнө гэж хүлээх үү? Ийм хүн өөрчлөгдөх болуу заримдаа намайг найзуудынхаа хажууд эсвэл аав ээж дүүгийнхээ хажууд жаахан муугаар хэлдэг хааяа нэг найзуудтайгаа уулзаад ирэхээр архичин гэнэ, бас шоудалт нь дийлдэхгүй ч гэхийн би уг нь байнга гараад байдаггүй л дээ сардаа 1 удаа ч юмуу найзуудтайгаа уулзаж болноо доо. Нэг хэсэг тусдаа амьдраад үздэг юмуу гэхээр аягүй бол салчих вий гэж айх юм яавал дээр вэ эсвэл миний буруу юм болвуу? Залуу хүмүүс 7 хоногтоо 2-3 удаа секс хийдэг харин бид 2 бол үгүй 7 хоногт ганц эсвэл бүр хийдгүй.

Би энэ тухай залуу хүмүүс байж ийм байж болохгүй гэж боддог. Яагаад гэвэл бид чинь залуу хүмүүс зарим нэг зүйл дутагддаг. Хүмүүс надтай энэ тал дээр санал нийлнэ гэж боджийно. Бид 2 дахиад хүүхэдтэй болий гэж шийдсэн гэвч хааяа л нэг секс хийдэг.

Ингээд бодохоор би нөхөртөө таалагдахаа байсан юм болуу? Намайг гэх сэтгэл нь хөрсөн юм болуу гэж бодохын. Би яахуу?