Чингис хаан хамтлагийн ахлагч "Буржгар үстэй" Жагаа гэхээр монголын рок, поп хамтлагийн үнэнч шүтэн бишрэгчид нь сайн танина. Түүний хар шил, буржгар үс, савхи, гинж нь мөнхийн имиж нь.  Тус хамтлагийг Өвөрмонголд аялан тоглолт хийх үеэр нь Жагаад "МАНЖ бүсгүй ухаангүй дурлаж байжээ". 

1989 онд анх удаагаа монгол дуучид Өвөрмонгол, Хөх хотод, Ордос, Бугат очиж  тоглож байхад нь тэрхүү эмэгтэй бүгдийг нь үзэж, түүнд сэтгэлд алдарснаа илэрхийлсэн аж.  Энэ тухай саяхан Никитоны 25 жилийн ойд зориулан бүтээгдсэн реалити шоуны үеэр хуучилсан юм.