БЗД-ийн эмнэлгийн ард байршилтай Амар амгалан орон сууцны нэгдүгээр ээлжийн барилга дээрээс нэгэн иргэн үсрэх гэж байна гэх мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад өгсөн байна.

Тэгвэл тус орон сууцны нэг, хоёр, гуравдугаар ээлжийн захиалагчид их хэмжээний мөнгөөр хохирсон “Амар амгалан”, “Нүүдэлчин” гэдэг хоёр компанид луйвардуулсан бөгөөд иргэдийн хохирлыг барагдуулахыг шаардаж уг үйлдлийг хийсэн байна.

“Амар амгалан” хотхоны гуравдугаар ээлжийн захиалагч, иргэн:

Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн хүмүүсийг “Та нарын мөнгийг шийдэж өгөхгүй, өвөлжингөө явуулна” гэж занаж байгаагаас болоод хүмүүс ярилцлага өгөхгүй айж зугтан аргаа бараад 16 давхар дээр гараад сууж байна.

Өөрсдөө хэвлэлийн бага хурал хийгээд “Нүүдэлчин” группээс манайх газар авсан. Манайх гэхэд “Амар амгалан” компанид 16 сая 743 мянган төгрөг өгсөн. Барилга барихаа болиод барилгын үйл ажиллагаагаа зогсоогоод нэг тэрбум 300 сая төгрөг аваад бидний мөнгийг өгнө гэсэн боловч өнөөдөр “Нүүдэлчин” группын захирал “Манай компани “Амар амгалан”компаниас авлагатай, тийм болохоор та нар энд байх хэрэггүй” гэж хэлээд н.Гүрсоронзон захирал нь зугтаад алга болчихсон. Ажлаа ч хийж чадахгүй, байр ч үгүй, мөнгө ч үгүй зээлийн хүү төлөөд л явж байна.

“16 сая төгрөг өгчихөөд эд нар одоо юу вэ гэж шоолдог” гэсэн. Энэ мөнгө бидний хувьд маш их мөнгө. Хүн залилаж энэ мөнгийг олоогүй, ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон.

Баянзүрх дүүргийн гуравдугаар хэлтсийн О.Сүхбат гэдэг байцаагчид өргөдлөө өгчихсөн явж байна” гэлээ.