Сайн байцгаана уу? Бүсгүйчүүдээс нэг зүйл асуух гэсэн юм. Би 20 настай эмэгтэй. Найз залуутайгаа үерхээд жил гаран болж байна. Бид хоёр чацуу л даа.

Бас бие биедээ их хайртай, ирээдүйгээ хамтдаа төсөөлөөд л гэрлэнэ гэж ярьдаг. Саяхан бэлгийн харьцаанд ормоор байна гэдгээ надад хэлсэн юм. Миний анхных болохоор хайртай хүндээ өгөхөд харамсах юм алга аа.

Гол нь найз залуу маань өмнө нь хүнтэй унтаж үзсэн туршлагатай. Үүнийгээ нуухгүй хэлж байсан юм. Харин би үзээгүй.
Өмнө нь хүнтэй унтаж үзсэн гэдэг нь эмзэглээд байхаар зүйл үү? Эсвэл э рэгтэй нь туршлагатай байвал эмэгтэйнх нь хувьд анхны шөнө нь илүү гайхалтай байдаг юм болов уу? Туршлагаасаа хуваалцаач. Бүсгүйчүүдийн хувьд анхны шөнө нь ямар байсан бэ?