ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалтай холбогдуулан өнөөдөр нийслэлийн зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлах зохицуулалт хийх юм.

Одоогоор хязгаарласан зам байхгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Хүндэт зочныг Сүхбаатарын талбайд угтах ёслол 13 цагт  болох бөгөөд энэ үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчны гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаах юм байна.