“Бодлын хулгайч”, “Миний хөрш чөтгөр”, “Ану хатан” зэрэг уран бүтээлээр нь түүнийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Түүнийг гуравдугаар сарын эхээр болсон Америкийн кино академийн 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд оролцох урилгыг “Америкийн кино зураглаачдын холбоо”-ноос гардуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл зураглаач Д.Ангараг нь "Оскар”-ын шагнал гардуулах бүхий үйл ажиллагаанд оролцсон бөгөөд одоо тэнд ажил хэргийн уулзалт хийж яваа гэнэ.

Тодруулбал,  “Hollywood”-ын кино продюсеруудтай уулзаж ярилцжээ. Түүний уулзалт амжилттай болж, “Hollywood”-д хийгдэх кинонд зургийн найруулагчаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна.

Д.Ана