Сонгуулийн талаарх мэдээллийг СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн өглөө.  Тэрбээр "Санал авах 2070 хэсгээс дүн мэдээ ирнэ.

Хуульд хоёр яннзын дүн байгаа. Нэг нь санал хураалтын дүн мэдээ хэсэг тус бүр дээр гарна. Энэ дүнг 2070 санал авах байранд ажиллаж байгаа ажиглагч ажлын хэсгийн гишүүдэд хэвлэж өгнө. Энэ ажил 10-20 минут болох байх. Бүх нам эвсэл, нэр дэвшигчийн ажиглагч нар түрүүлж дүн мэдээг авна гэсэн үг. Ингэснээр 2070 санал авах байранд ажиллаж байгаа ажиглагчаар дамжуулж нам, эвсэл дүн мэдээг мэдэх боломжтой болж байгаа юм. Хоёр дахь дүн мэдээ нь санал авах хэсгээс ирсэн дүн мэдээг СЕХ нэгтгээд улсын хэмжээний нэгдсэн дүн гарна. 2070 хэсгээс 400 гаруй нь сүлжээнд холбогдоогүй санал авах байр байгаа учраас дүн мэдээ саатах магадлалтай. Өнөөдөр аянга цахилгаантай бороо орсон. Дүн мэдээ саатах магадлалтай. Гэхдээ онцгой байдлынхан ажиллаж байгаа. Увс аймгийн Баруунтуруун, Өндөрхангай зэрэг сумдад янга бууж гурван санал авах байранд аянгад цохиулж, санал тоолох төхөөрөмж эвдэрсэн явдал гарсан. Сэлэнгэ аймгийн хоёр хэсэгт аянга бууж санал тоолох машин шатсан хэрэг гарлаа. СЕХ-ны инженер яаралтай арга хэмжээ аваад засварын ажил үндсэндээ дуусч байна" гэлээ.