Сайн байцгаана уу. Би одоо 21 тэй 1 хүүхэдтэй . Нөхрөөсөө жирэмсэн болсноосоо хойш ер нь хол байсан, нөхөр гадаадад магистр, би энд баклавраа хамгаалаад л...

Энэ хүнийг би хэзээ ч намайг хуурахгүй гэдэг итгэдэг байсан ч үгүй бололтой. Анх сургуулиасаа ирэхэд нь нэг охин сайн уу агаа гээд л бичээд байсан нөхөр тоохгүй юм шиг аан гадаадад сурах талаар юм асуусан охин бараг юм бичээгүй гээд би ч тоогоогүй юм. Гэтэл саяхан нөхрөө хуурамч фб нээгээд олон охинтой уулзъя гэж бичсэн байхыг харлаа. Би уурлаад тэгсэн надад гомдсон доо тайвшрах гэж бичсэн, энэ охинтой ч зүгээр гадаадад байхдаа ганцаардаад ярьдаг байсан . Уулзаж байгаагүй гэв. Би итгэсэн. Удалгүй энэ явдлаас болж бид 2 бөөн хэрүүл сүүлдээ хадам ээж маань нөхөртэй минь нийлээд чамаас болж хуурсан хохь чинь, чи муухай ааштай, 1 байтугай 10 хүүхэдтэй хүн салдаг юм, нэг хүүхэд гаргаснаа юу гэж бодоод байгаа юм гээд хүүхэдтэй минь шөнө хөөж гаргасан.

Би тийм тэр айлаас хөөгдөөд байхаар амьдралтай хүн биш л дээ... тусдаа гараагүй нөхрөө бодоод л тэднийд очсон . Нөхөр ч тэр үеэс хойш юм бичээгүй. Гэтэл нөгөө ярьдаг байсан гэсэн охин нь миний инста дээр like дарахаар нь гайхаад.судалж үзтэл нөхөртэй хамт нэг хугацаанд, нэг улсад байж байгаад монголд бас цуг ирсэн байж таарав. Би одоо тэр охин руу нь наадхаа ав ч гэх юм уу, нэг зэвүүн үг бичмээр санагдаад, даан ч дэмий гээд байх юм, хммм яах ёстой юм болоо.