Олон улсын судалгаагаар 800 мянган хүн ам тутамд нэг “ зүрхний шигдээсийн нэг” үйлчилдэг байна. Гэтэл Улаанбаатар хот 1.5 сая хүн амд нэг зүрхний шигдээсийн төв ажиллаж байсан бол УНТЭ бодлогоор ажил болгож, “Зүрхний шигдээсийн нэгж”-ийг 10 ортойгоор өөрийн эмнэлэг дээрээ байгууллаа.

Энэхүү зүрхний шигдээсийн нэгжийг шинээр байгуулсантай холбоотойгоор зүрхний титэм судсан дотуурх эмчилгээний тусламж үйлчилгээг (7/24 цагийн) зарчмаар тасралтгүй явуулах боломжтой болсон. Нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болох зүрхний шигдээсийн өвчнийг эмчлэх, цогц арга хэмжээ авах төв болж байгаа юм.