Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.13/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 14987 хүнд шинжилгээ хийлээ. Нэг хүнээс халдвар илэрлээ.

Цэргийн төв эмнэлгийн сувилагчаас халдвар илэрсэн. Улсын хэмжээнд дотоодын халдвар 454 байна. Халдвар авсан нь батлагдсан 514 хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал маш хүнд нэг иргэн байна" гэж ярилаа.