Т.АМАРТҮВШИН

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХаар хэлэлцэж эхэлсэн. Хуулийн төсөлд орж буй гол өөрчлөлт нь банкийг олон нийтийн хяналттай, нээлттэй болгох, тодруулбал банкны хувь эзэмшлийн дээд хязгаарыг 20 хувь хүртэл байхаар заасан. Хуульд өөрчлөлт орсноор банкны засаглал сайжирч, нөгөөтэйгүүр зээлийн хүү буурна гэж хууль санаачлагчид үзэж буй. Энэ хуулийн төсөлд УИХ-ын гишүүд, эдийн засагчдын хооронд маргаан дагуулж байгаа юм. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өөрчлөлтийн талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

 

Ж.ДЭЛГЭРСАЙХАН: БАНК НЭЭЛТТЭЙ КОМПАНИ БОЛОХ ОРЧИН НӨХЦӨЛ, СУУРЬ БҮРДЭЭГҮЙ

/Эдийн засагч /

Банк нээлттэй компани болохыг ерөнхий агуулгаар нь дэмжиж болохоор байгаа юм. Гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдалд банкуудыг яаран хувьцаат компани болго х үндсэн шалтгаан юу вэ гэдэг нь тод харагдахгүй байна. Нээлттэй компани болох орчин нөхцөл, суурь бүрдсэн эсэхийг тодорхойлох ёстой. Банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг нээлттэй компанийн засаглалтай хольж хутгасан байдалтай хуулийн шинэчлэл хийж буйд эргэлзээтэй хандаж байгаа. Банкуудад энэ өөрчлөлтийг шахаж хийснээрээ ямар үр дүн гарах юм бол гэдэгт эргэлзээтэй байна. Цаг хугацааны хувьд 2021, 2022 оноос хэрэгжүүлнэ гэж шахах хэрэг байна уу. Үе шаттай хэрэгжүүлж болдоггүй юм уу гэсэн бодол бий. Хууль санаачлагчдын зүгээс “Банкны хяналт муу байна, хуульд өөрчлөлт оруулснаар жижиг хувьцаа эзэмшигчид хяналт тавих боломжтой болно” гэж яриад байна. 

Бодит байдал дээр тэгэх боломжгүй. Сонгодог утгаараа зах зээл сайн хөгжсөн оронд банкийг нээлттэй болгож, засаглалын ерөнхий зарчим, ёс зүйн нөхцөл байдлыг нэвтрүүлээд ирэхээр банкны үйл ажиллагаа сайжирдаг. Зардал нь ил тод болох гээд сайн тал бий. Энэ нь барууны зах зээл өндөр хөгжсөн орнуудад гардаг үр дүн. Гэтэл Монголд яагаад банкууд хувьцаат компани болохыг хичээхгүй байгаа юм. Бизнесийн онолоор бол хувьцаат компани болж, IPO гаргана гэдэг бизнесмэн болгоны мөрөөдөл болсон зүйл шүү дээ. 

Нээлттэй компани болж байж, бизнес томордог, тэлдэг. Засаглал нь сайжирдаг. Эзэд болон жижиг хувьцаа эзэмшигч, харилцагчийн талдаа ч нээлттэй компани болох нь онолын агуулгаараа сайн зүйл мөн.Гэхдээ өнөөдөр Монголд хэрэгжих боломж байна уу. Энэ асуудалд улс төр орчихсон. Банкуудын эздийг дарж авах гэсэн өнцөг юм уу гэж харагдаж байгаа юм. Систем нь сайн биш байхад барууны зах зээл дээр гардаг нааштай үр дүн гарах магадлал бага. Хэрвээ засаглал сайжраад, зардал нь ил тод болж, үр ашиг нь нэмэгдвэл банкны зээлийн хүү буурах дам нөлөөлөл байж болно. Хууль санаачлагчид бол засаглал сайжирна гэж үзэж байгаа юм билээ. Гэвч онолын болон олон улсын түвшинд мөрдөж буй асуудлыг Монголд шууд оруулаад ирэхээр хэрэгжилт нь өөр болдог.

 

Д.АНГАР: БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 20-ИОС ДЭЭШ ХУВЬ ЭЗЭМШИХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ

/Эдийн засагч/

Хуулийн төслийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Батлагдах цаг нь болсон гэж үзэж байна. Яагаад гэхээр Монголын эдийн засаг, цаашлаад нийгмийн гажуудал нь банкны засаглал болсон. Банкны систем гэдэг улс орны хувьд ач холбогдолтой зүйл. Эдийн засгаа санхүүжүүлж, аж ахуйн нэгжүүддээ зээл олгох ёстой. Гэвч өнөөдрийн хувьд банкны систем эдийн засгаа гажуудуулдаг, өрсөлдөөнийг боомилдог, шударга бус зүйлийг өөгшүүлдэг болсон. Тухайлбал, ба н к н ь и р г эд , а ж а х у й н нэгжүүдээс зээлийн судалгаа, мэдээллийг нь авдаг онцгой эрхтэй байгууллага. Иймээс иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн нарийн нууц мэдээллийг банк шударга бусаар авдаг болсон. Банк өөртөө ашигтайгаа хэрэглэх гажуудал байна. Н ө г ө ө т э й г ү ү р б а н к харилцагчдын байршиж буй хадгаламжийн мөнгийг бизнес эрхл гчд эд зээлүүлээд санхүүгийн зуулчлалын үүрэг гүйцэтгэх ёстой байтал өөрт ашигтай бизнес, төсөл хөтөлбөрт зарцуулдаг болсон. 

Ө ө р ө ө р х э л б э л , б а н к харилцагчийнхаа бизнесийн нууц мэдээллийг аваад ямар төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулбал зүгээр вэ гэдгийг мэдсэн учраас түүнд хөрөнгө оруулалт хийж, ашиг олдог. Гэтэл харилцагч, хадгаламжийн мөнгийг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч нарт санхүүжүүлэх ёстой шүү дээ. Тиймээс банктай холбоотой аж ахуйн нэгжүүд л өсөж томордог. Бусад аж ахуйн нэгжүүд нь бизнесийн нууцаа булаалгадаг, эсвэл ашигтай байсан ч зээлийг нь банкнаас өгдөггүй. Тэр бизнесийг н ь ба н к ө ө р ө ө бул а а га а д хийчихдэг. Энэ юутай холбоотой гэхээр банкны засаглал муу байгаатай холбоотой. Зөвхөн нэг, хоёр хөрөнгө оруулагчийнхаа шийдвэрийг дагадаг. 

Монголын гурван том банк 90-ээс дээш хувийн нэг, нэг том хувьцаа эзэмшигчтэй байна. Тухайн хүнийхээ үгээр л банк асуудлаа шийддэг. Энэ компанид зээл өг гэвэл өгнө, өгөхгүй гэвэл өгөхгүй. Мөн дээрээс нь маш сайн тооцоотой, сайн бизнесийн санааг нь мэдээд авчихна. Банк бизнестэй ерөөсөө хутгалдаж болохгүй. Тэгэхээр банкны нэг хувьцаа эзэмшигч нь 20-иос дээш хувь эзэмшихгүй байхаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан нь зөв гэж харж байгаа. Хувьцаа эзэмшигч банкны дотоод үйл ажиллагаанд оролцох шаардлагагүй. Ямар компани бизнесийн санхүүжилт авах гээд хүс элт, зээлийн судалгаа ирүүлэв гэдгийг хувьцаа эзэмшигчид мэдэж шийдэх ёсгүй. Банкны батлагдсан дотоод журмаараа зээлийг шийдээд явах ёстой. Тиймээс нэг хувьцаа эзэмшигчийг 20-иос дээш хувь эзэмшихгүй байхаар хязгаарлаад, хувьцаа эзэмшигч зөвхөн ТУЗ юм уу хувьцаа эзэмшигчдийн хуралдаа ордог байх ёстой. Түүнээс банкны дотоод үйл ажиллагаанд оролцдог байдлыг хязгаарлах нь зөв гэж харж байгаа. Ингэж байж, шударга бус өрсөлдөөн, бусад бизнес эрхлэгчийнхээ бизнесийг булааж авдаг зүйл арилна.

 

Х.БАТСУУРЬ: БАНКНЫ ЭЗЭМШЛИЙН ДЭЭД ХЯЗГААРЫГ 10 ХУВЬ БАЙХААР ХУУЛЬЧЛАХ ЁСТОЙ

/Эдийн засагч/

Монголын банкуудын үйл ажиллагаа эдийн засагт ихээхэн эрсдэл учруулж ирсэн хэмээн ОУВС бол оод мэргэжлийн б а й г у у л л а г у у д ы н   а у д и т шалгалтаар тогтоогдсон. Ер нь Монгол Улс өнгөрсөн хугацаанд хар, саарал жагсаалтад орсон нь банкуудын нууцлаг, ил тод бус байдал, хувь эзэмшлийн төвлөрөл түүнээс улбаатай хууль бус гүйлгээ явагдсан байж болзошгүй гэж олон улсын байгууллагууд үзсэнтэй холбоотой. Банкуудын эрсдэлтэй үйл ажиллагааг хувь эзэмшлийн хувьд нэг хүн, эсвэл нэг гэр бүл, эсвэл нэгдмэл ашиг сонирхол бүхий бүлэг этгээдүүдийн гарт төвлөрснөөс болсон гэж үзсэн. Сүүлийн 30-аад жилд 14 банк дампуурсан гэсэн тоо байгаа нь банкны тогтолцоо, х у в ь эз э м ш л и й н б ү т э ц т э й холбоотой гэж шинжээчид үзсэн нь үндэслэлтэй. 

Банкны хяналтын багцыг эзэмшдэг хүн, гэр бүл гэхэд хэт их эрх мэдэлтэй болж банкны гол үйл ажиллагаанд шууд оролцон зээл олголтыг дур мэдэн зохицуулж хамаарал бүхий этгээдэд их хэмжээний зээл олгосоор ирсэн нь чанаргүй зээлийг өсгөх, улмаар банк дампууруулах нөхцөлд хүргэдэг гол шалтгаан болсон. Үүнийг хуулиар өөрчлөх шахалтыг манай улс хүлээн авсан тул өөрчлөлт оруулж буй юм. Хуулийн төсөлд заасан “холбогдох этгээдийн хамт” гэдэг үг жаахан бүрхэг санагдаж байна. Тиймээс “нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээд” хэмээн илүү тодотгон оруулбал зохистой. Хорин хувь гэдэг харьцангуй өндөр бөгөөд энэ нь нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд, тухайлбал, нэг гэр бүлийн гишүүд 20, 20 хувиар хувьцааг эзэмшиж банкыг бүрэн хяналтдаа байлгах нөхцөл үргэлжлэх орчин үүснэ. Иймд энэ хуулийн цоорхойг сайтар хааж өгөх хэрэгтэй болов уу. 

Одоогийн өөрчлөлтөөр хууль батлагдвал банкны орчинд үр дүн авчрахгүй. Хуульд “Нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдийн хамт нийт гаргасан хувьцааны 10 хувиас хэтрэхгүй байна” хэмээн хувь эзэмшлийн хязгаарыг тогтоож өгвөл илүү бодит үр дүн өгөх болно. Гэхдээ мэдээж банкныхан, лобби, эрх баригчид дээд хязгаарыг 10 хувьд болгохыг зөвшөөрөхгүй л дээ. Ямартай ч хуульд холбогдох журам, дүрэмдээ “холбогдох этгээд” гэсэн нэр томьёогоо нарийвчлан заах, эсвэл “нэгдмэл а ш и г с о н и рхол то й эт г э эд ” гэсэн нэр томьёог оруулж үүнд хамрагдах хувь хүн, компани, төрийн бус байгууллагуудыг тодорхойлон зааж өгөх хэрэгтэй болов уу

www.npost.mn