Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Чухаг-2" хотхон 601 дүгээр байрны II орцонд хөл хорио тогтоож хамгаалтад авлаа.

Одоогоор тус байрны иргэдээс шинжилгээ авахаар баг гарган ажиллаж байна. Тиймээс тухайн байрны оршин суугч та бүхнийг тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг хүсэж байна хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.