Монгол Улсын гавьяат тамирчин, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон есдүгээр сарын 17-ноос барилдаж эхлэх болсон талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ. 

Тэрбээр “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд алтан медаль хүртсэнээр Дэлхийн аварга болсон Монгол Улсын тав, эмэгтэй гурван тамирчны нэг болж, чөлөөт бөхийн түүхэнд бичигдсэн бөгөөд “Токио 2020” олимпын найдварт зүй ёсоор тооцогдож байв. 

Харамсалтай нь “Жакарта-2018” Азийн зуны спортын наадмаас авсан түүний алтан медалийг “допинг хэрэглэсэн” гэсэн шалтгаанаар хурааж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оролцох эрхийг нь дөрвөн жилээр буюу 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл хассан байсан юм.