Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа юм. Энэ хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн.

Цэцэрлэгийн хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг алдааг бид олж харсан. Үүнээс үүдэн сугалааны асуудал үүсдэг. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг 22 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдлийг гаргаад байна. Байрныхаа ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхгүйгээр, хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлтийг хийж байна" гэлээ. 

Сургуулиудыг 9-р сарын 1-ээс зэрэг эхлүүлэхгүй. Аль сургуулийн хичээл хэзээ эхлэхийг удахгүй зарлана. Төрийн өмчийн их дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй байх зарчим баримтална. Энэ жил 300 орчим сургуульд сэтгэл зүйч ажиллуулна.

Энэ жил нийт 30 мянган оюутан их, дээд сургуульд элсэнэ. Өнгөрсөн жил 36 мянган хүүхэд их дээд сургууль төгсөхөд 6000 нь ажилтай болсон. Иймд хөдөлмөрийн зах зээлд байгаа мэргэжилтэй уялдуулан сургана.

Хэрэв цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл бидэнд танхим болон танхимын бус шийдлүүд бий. Цаашдаа бид хичээл сургалтын хоцрогдол гаргавал нийгэм эдийн засгийн хохирол амсана.

Цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 10-ны дотор багтаан эцэслэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заах хэлмэрчийн асуудлыг энэ жилээс шийднэ6

Цэцэрлэгийн хамрах сургах тойргийн буруу төлөвлөдөг байсан. Зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгийн багтаамжид үндэслэдэг байсан. Иймд хамран сургах тойргийн шинээр төлөвлөж энэ жилээс эхлэн хувийн цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээг хамруулан төлөвлөдөг болсон. Иймд хүүхдүүд амьдарч буй хороо, байрныхаа цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ. Цэцэрлэгийн хангамжийг 70 тэрбум төгрөгөөр хангана" гэв.

 Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.

Энэ сарын 1-нээс дизель түлшинд 5 хувийн хөнгөлөлт эдлэх хэлэлцээг ОХУ-тай хийжээ. Манай улс дөрөвдүгээр сард Аи92 авто бензинийг 25 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байсан бол одоо 30 хувийн хөнгөлөлт эдэлж байна. Иймд Аи92 шатаууны үнэ энэ оныг дуустал тогтвортой байна. Аи92 авто бензин он дуустал нэг баррель нь 830 ам.долларын үнэтэй байх юм.

ОХУ-д мөн ургац хураалт эхлэх тул дизель түлшийг 5 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ гэжээ.  

Хөдөө аж ахуйгаас гадна уул уурхайн компаниуд дизель түлш ашигладаг. Иймд цаашдаа уул уурхайн компаниуд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор дамжуулан урд хөршөөс шатахуунаа авдаг болох нь зүйтэй гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэв. Мөн тэрээр "Хэдийгээр бид Казахстан улстай ойр байрлалтай ч тус улс дотоодын эрэлтээ хангахын тулд шатахууны экспортоо хориглосон. Энэ хоригийг хагас жил тутам сунгасаар байна" гэв.