Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 375 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 42-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 943,690 болж нэмэгдэв. 

Илэрсэн халдварын

  • 199 нь Улаанбаатар хотод,
  • 176 нь орон нутагт буюу 11 аймагт тус тус бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Архангайд долоо, Баян-Өлгийд гурав, Дархан-Уулд найм, Дорноговьд 27, Орхонд хоср, Өвөрхангайд найм, Өмнөговьд 108, Сүхбаатарт нэг, Сэлэнгэд гурав, Төв аймагт 10, Ховдод дөрвөн тохиолдол илэрчээ.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 692 хүн эдгэрсэн бол одоогоор 10,300 хүн хяналтад байна.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.