Иргэд коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрвэл хаана хандаж болохыг ЭМЯ-ны мэргэжилтэн зөвлөгөө өглөө.

"Коронавирусийн халдвараар өвдсөн үед анхан шатны тусламж, үйлчилгээний байгууллага, өрх, сумын эрүүл мэндийн төв таны хамгийн ойрын туслах зөвлөх байгаа. 

Нийслэлийн хувьд дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн амбулаториуд ажлын өдөр 09:00-20:00, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл ажиллаж байна.

Хэрэв танд ковидын шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн тестээр гэртээ оношлох юмуу тестээ өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв дээрээ барьж очоод оношлуулж, зөвлөгөө аваад гэрээр эмчилгээгээ хийх юм.

Бусад яаралтай болон хагалгааны тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Ийм учраас иргэд сандарч, санаа зовох хэрэггүй. Харьяа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаад тусламж үйлчилгээгээ авна" хэмээн ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа мэдээллээ.

ВИДЕО: