Боловсрол, шинжлэх ухааны яам 2022-2023 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн нийт 143 нэр төрлийн 2,274,000 ширхэг сурах бичиг хэвлүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар сурах бичиг түгээлтийн ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд бага боловсролын 35 нэр төрлийн нийт 1,211,000 ширхэг, дунд ахлах ангийн 102 нэр төрлийн 1,048,000 ширхэг, казах тува хэл дээрх болон тусгай хэрэгцээт боловсролын зургаан нэр төрлийн 15,000 ширхэг сурах бичиг багтаж байна.