Дилав хутагт Жамсранжавын гудамж буюу Чингүнжавын гудамжнаас Гэмтлийн эмнэлгийн урдуур Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх зам нэг километр 500 метр авто замыг 14 хоног хаах тухай Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, тус замыг өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж, авто замын өргөтгөл, шинэчлэл хийх болсон байна.

Иймд тул иргэд жолооч нар хөдөлгөөний эрчим багатай замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.