Улсын хэмжээнд 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар А-80 автобензиний 50 хоногийн, АИ-92 автобензиний 22 хоногийн, АИ-95 болон дизелийн түлшний 29 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 автобензиний 16 хоногийн, АИ-95 автобензиний 31 хоногийн, ДТ-ний 40 хоногийн хэвийн нөөцтэй байна.

Манай улс он гарсаар нийт 1,336.1 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 28.2 мян.тн, АИ-92 автобензин 426.2 мян.тн, АИ-95/98 автобензин 18.6 мян.тн, ДТ 679.9 мян.тн, онгоцны түлш 25.7 мян.тн, Жет А-1 24.1 мян.тн, бусад 133.3 мянган тонн байна.