Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлээс гарч буй тээврийн хэрэгслээс төлбөр хураах есөн цэг байдаг аж. Тэдгээрээс таван цэгийн гарах чиглэлийг бүрэн цахимжуулж, өнөөдрөөс бэлэн мөнгө хураадаггүй боллоо. Зам тээврийн хөгжлийн яамнаас

  1. Түргэний гүүрийн төлбөрийн цэг

  2. Налайх-Тэрэлжийн төлбөрийн цэг

  3. Хөшигийн хөндийн төлбөрийн цэг

  4. Эмээлтийн төлбөрийн цэг

  5. Хоолтын төлбөрийн цэгүүдийн гарах чиглэл цахимжууллаа. Харин нийслэл рүү орох чиглэл нь 11 дүгээр сарын 01-нээс цахимжих аж.

Одоогоор төлбөр авах цэгээр гарч буй машины жолоочид 1000 төгрөгийн төлбөрийн мессеж очиж буй. Цаашид банкны апплейкшн, И-Монгол, И-Баримт, smartcar.mn зэрэг цахим системүүдээр төлбөрийн нэхэмжлэлийг илгээх юм байна. Машины нэр шилжүүлэх, оношлогоонд ороход зам хэрэглэсний төлбөрийг төлсөн байх шаардлагыг тавина.

Цаашид орон нутгийн бүх төлбөрийн цэгүүдийн үе шаттайгаар цахимжуулах аж.