Самарт яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн Гурван шар гэх газарт энэ оны есдүгээр сарын 26-ны өдөр самар түүхээр найман хүн явснаас иргэн Ө нь есдүгээр сарын 30-ны өдрийн 2:00 цагаас хойш сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 6-ны өдрийн 12:20 цагт хүлээн авчээ.

   Хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн Алтанбулаг сумын харьяат иргэн 43 настай Ө аравдугаар сарын 25-ны өдрийн 8:00 цагаас 18:30 цаг хүртэл Зүүнбүрэн сумын Бэлчир багийн Улаан-Эрэг гэх газраас Сэлэнгэ мөрний зүүн эрэг Охиндий гэх газар хүртэл 30 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.