Цагаан сарын шинийн 4 буюу хоёрдугаар сарын 24-ийг хүртэл хүйтний эрч сулрахгүй талаар ЦУОШГ-аас анхааруулж байна.

Өнгөрсөн шөнө -40 градусаас дээш хүйтэн хоносон сумдын мэдээллийг хүргэж байна.

 -Сэлэнгийн Зэлтэр, Орхонтуул, Завханы Идэр, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Баянзүрх, Хатгалд -40 градус 

 -Завханы Яруу, Тэс, Баянхайрхан, Нөмрөгт -41 градус 

 -Хөвсгөлийн Цагаан-Үүр, Цагааннуур, Завханы Их-Уул, Тэлмэн, Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэсд -42 градус 

 -Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Цэцэрлэг суманд -43 градус 

 -Завханы Отгон, Тосонцэнгэл, Цэцэн-Уул суманд -45 градус

 -Увсын Зүүнговьд -46 градус хоносон бол хамгийн хүйтэн хоносон нь Завханы Баянтэсд -47 градус хүйтэн хонолоо.