МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг БНСУ-д ослын буулт хийсэн гэх мэдээлэл гараад байна. 

Энэ талаар Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас тодруулахад "Ослын эсвэл техникийн буулт хийгээгүй.

Цаг агаарын нөхцөл байдлаас болсон. Өтгөн манантай, харагдах орчин хязгаарлагдмал байсан учир аюулгүй ажиллагааны үүднээс нөөц нисэх буудал болох Кимпуд буугаад манан арилж, нөхцөл байдал хэвийн болонгуут Инчеонд буусан.

Манан ихтэй үед ямар ч компани ийм арга хэмжээ авдаг буюу нөөц нисэх буудалд буугаад, нисдэг" хэмээв.