"НӨАТ-ын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос телевизээр сугалааны тохирлыг нэвтрүүлэхийг хориглоогүй байна.

Энэ удаагийн тохиролд 2022 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна. 

Сугалаагаар

  • 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
  • 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
  • 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожно. 

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын тохиролд системд бүртгэгдсэн 36,662,995 баримтаас 37,203 азтан тодорсон билээ.

Азтан болсон иргэн урамшууллаа баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 15 хоногт олгоно. Харин урамшууллаа сугалааны тохирол явагдсанаас хойш 90 хоногийн дотор баталгаажуулах эрхтэй байдаг. Баталгаажуулахгүй 90 хоногоос хэтэрвэл цуцлагдахыг Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуул мэдээлж байв.