Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гараг буюу 5 дугаар сарын 1, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5 дугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд  баруун аймгуудын нутгийн  зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 2-4-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 5 дугаар сарын 2 -нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5 дугаар сарын 3, 4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.