Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн автобус явуулж эхэлжээ.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодруулахад "Өнөөдөр өглөөнөөс "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлсэн.

Өдөрт хоёр автобусаар дөрвөн удаагийн рэйс хийгдэнэ. Том хүнд ₮10,000, хүүхдэд ₮5,000, гадаадын иргэнд мөн энэ үнээр үйлчилнэ.

Нисэх буудал руу хоёр давхар цахилгаан автобус явж байна.

Маршрутын хувьд Хөшигийн хөндий-120 мянгат-Сүхбаатарын талбай-Улсын Их Дэлгүүр-Баруун дөрвөн зам-Нарны гүүрээр урагш явах юм.

Зорчих урсгал нэмэгдвэл автобусны тоог нэмэхээр ярилцаж байна.

Өмнө нь Хөшигийн хөндий рүү нийтийн тээврийн автобус явж байсан ч Ковидын улмаас зогссон байсан" гэсэн мэдээллийг өглөө.