Сүүлийн өдрүүдэд бороо тасралтгүй орж байгаатай холбоотойгоор зарим байршил үерт автаад байгаа билээ. 

Иймд цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо ус тогтсон газарт ойртохгүй байхыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас анхаарууллаа. 

Тодруулбал

  • Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
  • Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо их хэмжээний ус тогтсон бол ойртохгүй байх,
  • Цахилгаан щит бүхий байрууд, бодгальд ус орохоос сэргийлэх
  • Ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэхийг анхааруулав.