Хүннү гүрний 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр цэнгэл наадам хязаалан насны морины уралдаанд Монгол Улсын тод манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаярын уясан хурдан бор үрээ айрагдлаа. Айргийн тавд орсон бор үрээний эзэн нь Дархан-Уул аймгийн харьяат Ганболдын Ариунболд ажээ. Уяачийнх нь сэтгэгдлийг уншигч та бүхэнд хүргэж байна.

        -Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Их баярлалаа, бор үрээ маань айргийн тавд хурдаллаа. Улсын баяр наадмын анхны уралдаанд анхны үрээ маань мордлоо. Баяр наадмыг айрагтай, хурдтай эхлүүллээ, сайхан байна.

       -Бор үрээний удам угшлын талаар та ярихгүй юу?

-Энэ үрээ Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ганболдын Ариунболд гэж хүний адуу. Энэ жил манай галд ирсэн учраас удам угшлыг нь сайн мэдэхгүй байна.

      -Өмнө нь ямар амжилт гаргаж байсан юм бэ?

-Өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт шүдлэн түрүүлж байсан юм гэнэ лээ. Манай галаас энэ жил 10 гаруй үрээ модлоо. Нэг нь айргийн тавд хурдалж, нэг нь 10-аадаар орлоо.