Төв аймгийн нутаг дэвсгэрт Олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдаж,  Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах “Богдхан” төмөр зам төсөл хэрэгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэрүүд гарч аймгийн хөгжил шинэ алтан боломж дээр ирлээ. Аймагт үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ цаг үед Зуунмод хотод шинэ бүтээн байгуулалт нэмж хийх нөхцөл бүрдүүлэх зорилгоор  хөгжлийг тэтгэсэн дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн  ажлуудыг системтэйгээр, бодлогоор, ээлж дараатай хэрэгжүүлэн дулаан, цахилгаан, цэвэр усны эх үүсвэрийн өргөтгөл, шинэчлэлд  84.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэн ажиллаж байна. 

 Цэвэр усан хангамж: 

  • Зуунмод хотод 4000 м3-ын  багтаамжтай цэвэр усны нөөцийн усан сан, шугам сүлжээний /5.5 тэрбум төгрөг/ бүтээн байгуулалтын ажлыг хийж ашиглалтад оруулжээ. 

 

Дулаан хангамж:  

  • 30 мегаваттын дулааны станц  /48.0 тэрбум төгрөг/, шинээр байгуулах, дулаан, цэвэр, бохир усан хангамжийн 12.9 км урт шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл /11.6 тэрбум төгрөг/- ийн ажил эхлүүлсэн байна.  

Цахилгаан хангамж:            

  •  Цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 дэд станцын өргөтгөл /18.6 тжрбум төгрөг/-ийн ажил эхэлсэн.

 Инженерийн бэлтгэл арга хэмжээ:            

  •   Зуунмод сумын баруун хэсэгт 3 км үерийн далан, суваг /0.6 тэрбум төгрөг/ шинээр байгуулагдлаа.