Богдхан уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярт зориулж Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд, Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын ёслол хүндэтгэлийн жагсаал, Төрийн далбаа, аймаг, сумдын туг мандуулах ёслолын арга хэмжээг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг тохиолдуулан өөрийн санаачлагаар 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлсэн алсын зайн гүйлтээ 62 хоногийн хугацаанд дуусган, нийт 2100км замыг туулж цэрэг хүний эр зориг, ур чадвар, тэсвэр тэвчээрийг олон нийтэд сурталчлан таниулсанд талархал илэрхийлж, Хүндэтгэл үзүүллээ.