Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж буюу Богдхан уулын арын зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна.

Тодруулбал, өнөө шөнө буюу долоодугаар сарын 28-ны 00:00 цагаас наймдугаар сарын 15-ны 06:00 цаг хүртэл тус авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар шинэчлэл хийх юм. Зам хаах хугацаанд замын хөдөлгөөнийг дээрх зураглалын дагуу зохион байгуулна.

Тус авто зам нь 2008 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш их засвар хийгээгүй юм. Тиймээс дээрх хугацаанд хашлага шинээр суурилуулан, тэмдэг тэмдэглэгээ хийж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг өндөрлөн, зорчих хэсэгт асфальт бетон хучилт хийх юм. Мөн явган хүний замыг шинээр тавина.

Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.