Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Монголын гал голомт Түшээтхан аймаг, Богдхан уулын аймгийн түүхэн үргэлжлэл Төв сайхан нутаг, Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээ сайхан болж байна.

Төв аймагчууд түүхийн он цаг хэлхээнд улсын эдийн засгийн гол салбар болсон мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн хөгжлийг манлайлж, улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах үүргээ тасралтгүй нэр төртэй хэрэгжүүлж, хүнс үйлдвэрлэгч, экспортлогч улс болох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх түшиц бүс нутаг, хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч аймаг болон хөгжиж түүхт 100 ойтойгоо золголоо.

Төв аймгийн Засаг дарга Мөнхбаатар наадмыг нээж, түүхэн 100 жилийн ойн наадамд хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, наадамчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийлэв.

Цаашид Эдийн засгийн чөлөөт бүс, Богд хан төмөр зам, Шинэ Зуунмод хот байгуулах зэрэг аймгийн эдийн засгийг тэтгэсэн бүтээн байгуулалтуудыг өрнүүлэн, хөгжлийн алтан боломж дээрээс шинэ зууны хөгжлөө ийнхүү эхлүүлж байна.

Аймгийн 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн бүрэн хэмжээний тоглолтыг Монгол туургатан театрын найруулагч Ц. Батнайрамдал найруулж хүргэсэн юм. Нээлтийн ажиллагаанд 760 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд түүхэн он цагийн хэлхээсээр харуулснаараа онцлог болсон юм.

May be an image of airship and helicopter

May be an image of 5 people and text

May be an image of 2 people

Түүхт 100 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд нийт 256 бөх зодоглож байна. Тухайлбал, Дархан аварга А.Сүхбат,  улсын Арслан А.Орхонбаяр, Улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар, Улсын өсөр идэр начин Ж.Отгонбаяр, Ч.Батчулуун, Улсын начин Д.Хүдэрбулга, Э.Ууганбаяр тэргүүтэй хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдаж байна.

May be an image of 1 person and text

May be an image of text