Өчигдөр буюу Ням гарагт Монгол улсын газар нутгийн ихэнх хэсэгт агаарын температур Цельсийн 30 хэмийг давж халсан билээ.

Энэ өдөр дэлхийн бөмбөрцгийн аль хэсэгт хамгийн их халсныг Нью Йорк Таймс сонин графикаар дүрслэн харуулжээ.

Эндээс харвал долдугаар сарын 30-ны өдөр Монгол орны зүүн хагас болон өмнөд хэсэгт агаарын температур Цельсийн 30 хэм давж халсан байна.

 

1979-2000 оны дундажтай харьцуулахад Монгол орны ихэнх хэсэгт өчигдөр 3-9 хэмээр давж халжээ.

Олон жилийн дунджаас давж халсан бусад бүс нутагт Сибирийн хойд, баруун хойд хэсэг, Сахарын цөл, Австралийн төв хэсэг, Канадын хойд хэсэг, Өмнөд Америк тивийн баруун эргийн өмнөд хэсэг багтсан байна.

зураг

 

Энэ долдугаар сарыг эрдэмтэд албан ёсны бүртгэл хөтөлж эхэлсэн цагаас хойших манай гарагийн хамгийн халуун сар гэж тодорхойлсон билээ.

НҮБ-ын ерөнхий Нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өнгөрсөн долоо хоногт манай дэлхий дулаарлын эринээс “буцлах эрин”-д шилжиж буйг анхааруулсан юм.

 

Эх сурвалж: New York Times