Цахим орчинд "Замын цагдаагийн хажуу талын нэр бүхий хотхоны оршин суугчдыг хотхоноос гаргахгүй үзлэг хийж байна гэнэ. Үерийн усны баас, шээс нь цэвэр ундны устайгаа холилдоод хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ" гэх мэдээллийг нэгэн хэрэглэгч нийтэлсэн.

Тэгвэл одоогийн байдлаар цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад ийм мэдээлэл бүртгэгдээгүй байгаа аж.