Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг наймдугаар сарын 1-20-ны өдрийг дуустал E-MONGOLIAсистемээр дамжуулан хүлээн авахаар болжээ.

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс хоёр настай 33142 хүүхэд байна.

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх.

Хэрвээ та E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө авах боломжтой аж.