Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн 30 дугаар хороонд байрлах орон сууцны тагтан дээрээс нэгэн иргэн хий буудаж, олны цочирдуулсан хэрэг гарсан билээ.

Өдгөө эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Тэгвэл өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо Натур худалдааны төвийн ойролцоо байрлах 22 дугаар байрны орцонд мөн гал нээсэн хэрэг гарсан байна.

Тодруулбал Натурын зам дагуух .... дугаар байрны 1-р орцонд дөрвөн удаа буун дуу гарсан хэмээн оршин суугчид мэдээллээд байна. Тухайн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.