Ардын хүү нэрээрээ алдаршсан “MGL-1 FC холимог тулааны 57 кг жингийн хошой аварга О.Пүрэв агсны эхнэр, 2 хүүхдийг нь орон сууцтай болгох хандивын аяныг эхлүүлээд байсан.

Тус аяны хүрээнд дөрвөн өдрийн дотор 36 сая төгрөг цуглуулаад байгаа аж. Тулаанчид хандивын аянд нэгдсэн хүмүүсийг Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо "MGL-1 Fighting Championship" гишүүнээр бүртгэн, баталгаажуулах болно гэжээ.