АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байна. Энэ удаа  НИТХ-ын төлөөлөгчид 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг хүргэе.

  НИТХ 45 төлөөлөгчтэй, түүнээс дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа есөн төлөөлөгчийн ХОМ-ийг өмнө нь хүргэсэн.  Тэгвэл энэ удаа 36 төлөөлөгчийн “бэл бэлчин”-г цувралаар хүргэж байна.

 

1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай

 

сонин mn

Төлөөлөгч Б.Нэргүйгийн  жилийн  орлого  210 сая төгрөг.   Харин гэр бүлийн гишүүдээ 227 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.  1.4  тэрбум төгрөгөөр үнэлэгдэх есөн  үл хөдлөх хөрөнгөтэй. Hyundai Starex, Toyota Prado 150, Toyota Harrier маркийн автомашинаа 92 сая төгрөгөөр үнэлжээ. 466 сая төгрөгийн газартай бол 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай “Эрдэнэс таван толгой” ХК-д 4288 ширхэг хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

744 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг

 

сонин mn

Төлөөлөгч Л.Отгонбаатарын  жилийн  орлого нь 57 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 43 сая төгрөг байна.  210 сая төгрөгийн үнэлгээтэй нэг  үл хөдлөх хөрөнгөтэй.  25 сая төгрөгийн үнэтэй Toyota Prius маркийн автомашин эзэмшдэг.  744 сая төгрөгийн мал аж ахуй, 20 сая төгрөгийн газартай бол  164 сая төгрөгийн үнэт эдлэл, 31 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.  “Шидэт өвс ХХК, “Ди Эм Эн” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

 

Автомашинаа 100 сая төгрөгөөр үнэлжээ

 

сонин mn

Т.Отгонболд жилийн  57 сая төгрөгийн орлоготой.  Гэр бүлийн гишүүдийн орлого нь 20 сая төгрөг байна.  90 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй.  Toyota, Prado 150 маркийн автомашинаа 100 сая төгрөгөөр үнэлжээ.  10 сая төгрөгийн газартай бол  13 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 

 

17 хурдан удмын адуутай төлөөлөгч

 

сонин mn

Төлөөлөгч Б.Өнөбатын жилийн  орлого нь 225 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 28 сая төгрөг байна.  759 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.  85 сая төгрөгөөр үнэлэгдэх 17 хурдан удмын адуутай байна. 11 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, зургаан сая төгрөгийн хадгаламжтай бол 80 сая төгрөгийн авлагатай гэжээ. “Блю бэлл” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

3.7 тэрбум төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй

 

сонин mn

Д.Пүрэвдаваагийн жилийн  орлого 38 сая, гэр бүлийнх нь орлого 405 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.  Тэрбээр 3.7 тэрбум төгрөгийн   үл хөдлөх хөрөнгөтэй, 196 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Prius, Lexus, RX 450 маркийн автомашин эзэмшдэг.  220 сая төгрөгийн газартай бол, 51 сая төгрөгийн мал аж ахуйтай. 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 75 сая төгрөгийн хадгаламж, 150 сая төгрөгийн авлагатай байна. “ЦЭНАН” ХХК, “Сонохон цэцэрлэг” БСБ Бусад, “Чин-Ачлал” ХХК-д хувь эзэмшдэг байна.

 

62 адуу, сайн үүлдрийн 46 үхэртэй

 

сонин mn

Төлөөлөгч Б.Пүрэвдагва жилийн орлогоо 137 сая гэж мэдүүлжээ.  Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэсэн байна. 383 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 198 сая төгрөгийн Nissan, Patrol маркийн автомашин эзэмшдэг. 118 сая төгрөгийн үнэлэгдэх 62 адуу, сайн үүлдрийн 46 үхэртэй. Таван сая төгрөгийн газартай бол 86 сая төгрөгийн үнэт эдлэл, 15 сая төгрөгийн хадгаламжтай, “Кэй тавь Спортс” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

 

“Эрүүл хүнс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг

 

сонин mn

Төлөөлөгч Б.Сүхбаатар жилийн орлого  38 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь 10 сая төгрөг олдог.  Хоёр тэрбум  төгрөгөөр үнэлэгдэх гурван үл хөдлөх хөрөнгө, дөрвөн сая төгрөгийн газартай байна.  Есөн сая төгрөгийн хадгаламжтай бол “Эрүүл хүнс” ХХК-г 100 хувь эзэмшдэг гэжээ.

 

295 сая төгрөгийн мал аж ахуйтай

 

сонин mn

Төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын жилийн  орлого нь 61 сая бол гэр бүлийн гишүүд нь  235 сая төгрөгийн орлоготой.  657 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.   Toyota  Land Cruiser 200 маркийн автомашинаа 200 сая төгрөгөөр үнэлжээ. Хоёр сая төгрөгийн газартай бол 17 сая төгрөгийн хадгаламж, 170 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, 295 сая төгрөгийн мал аж ахуйтай байна. “Машид хүнс” ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг.

 

Тэрбумын авлагатай төлөөлөгч

 

сонин mn

Төлөөлөгч Г.Төгөлдөр жилд 39 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ.  2.9 тэрбум төгрөгийн  дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй. 160 сая төгрөгөөр үнэлэгдэх  Toyota, Land Cruiser -200 маркийн автомашинтай.  957 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг бол 240 сая төгрөгийн үнэт эдлэл, нэг тэрбум төгрөгийн авлагатай гэжээ. “Ай бэрри” ХХК, “Ноосвуль” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

 

Хоёр газраа нэг сая төгрөгөөр үнэлжээ

 

сонин mn

Төлөөлөгч Ц.Төрхүүгийн  жилийн  орлого нь 66 сая бол гэр бүлийн гишүүд нь  58 сая төгрөгийн орлоготой.   410  сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 67 сая төгрөгийн мал аж ахуйтай.   30 сая төгрөгийн хадгаламжтай, нэг сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр газартай гэж мэдүүлжээ. Мөн 50 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна.

 

1.4 тэрбум төгрөгийн авлагатай

 

сонин mn

Төлөөлөгч М.Халиунбатын жилийн  орлого  20 сая бол гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэжээ. 240 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.  58 сая төгрөгийн газартай бол 40 сая төгрөгийн үнэт эдлэл 2.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.  Мөн 1.4 тэрбум төгрөгийн авлагатай. “Спэйс Номадс” ХХК, “Вай Эм Си” ХХК, “Саксес фактор” ХХК, “Верум Хоршоо”, ХЕКСА инвестмент ХХК, “Некст профешнл сервис” ХХК, “Монгол Айдия Групп” ХХК-д хувь эзэмшдэг байна.

 

17  үл хөдлөх хөрөнгөтэй төлөөлөгч

 

сонин mn

Төлөөлөгч Д.Энхбаяр жилд 293 сая төгрөгийн орлоготой. Харин гэр бүлийн гишүүдээ 28 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ.  Хоёр тэрбум төгрөгөөр үнэлэгдэх  17  үл хөдлөх хөрөнгөтэй. 37 сая төгрөгөөр үнэлэгдэх  Toyota  Crown маркийн автомашинтай.  Таван сая төгрөгийн газартай бол найман сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. “Цэнхэр Арслан” ХХК, “Дэмж инвестмент партнерс” ХХК, “Шинэ Гэр Түншлэл” ХХК, “Атем дизайн” ХХК, “Баатар бэйлийн хошуу” ХХК, “Ажилсаг аав” ХХК, “Тайгын шим констракшн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг

 

сонин mn

Төлөөлөгч Д.Энхтуяагийн жилийн  орлого  27 сая бол гэр бүлийн гишүүдээ 24 сая гэжээ. 250 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.  Toyota, LEXUS RX-350 маркийн автомашин эзэмшдэг.  Нэг тэрбум төгрөгийн газартай бол 295 сая төгрөгийн үнэт эдлэл 21 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 

 

“Райт финанс” ХХК –ийн “эзэн”

 

сонин mn

Төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн жилийн  орлого нь 136 сая бол гэр бүлийн гишүүд нь  таван сая төгрөгийн орлоготой.   610  сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 25 сая төгрөгийн мал аж ахуйтай.  Тoyota Crown,  Hyundai Mighty маркийн автомашин эзэмшдэг. 30 сая төгрөгийн хадгаламжтай, 74 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай гэж мэдүүлжээ. Мөн 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байна. “Райт финанс” ХХК-д хувьцаа эзэмшдэг.

 

 

 

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин