Соёлын сайд Ч.Номин “Блүүмбэрг Медиа групп”-ийн олон улс хариуцсан захирал Тодд Бэйр, бүс нутаг хариуцсан захирал Клинтон О’Коннер нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар цаашид хамтран ажиллах асуудал болоод “Welcome to Mongolia” уриан дор Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах боломжуудын талаар ярилцаж санал солилцов. Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд гадаад сурталчилгааг эрчимжүүлж олон улсын СNN, Financial Times, The Economist зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулан тус хороог Соёлын сайд ахалж буй.