Есөн настай хүү тогтоол усанд живж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн "Өлзийт" гэх газар уг хэрэг болсон байна. Тогтоол усанд тоглож байсан гурван хүүхдийн нэг нь усанд живж, улмаар Онцгой байдлын газарт дуудлага өгчээ.

Дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 13-ний 18.16 цагт өгсөн байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хүүгийн цогцсыг 19.45 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Хүү зуны амралтаараа эмээгийндээ амрахаар нийслэлээс очсон байжээ.