Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нэгэн иргэн амиа хорлох зорилготой ОБЕГ-т утсаар холбогджээ.

Тодруулбал, тус дуудлагыг 08.14-ний өдрийн 21:52 цагт хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 15 настай М охин ... байрны аравдугаар давхрын орцны цонхон дээр сууж байсныг 20 минут ажиллаж эсэн мэнд буулгажээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.