БЗД-ийн ..дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбад тоглож байсан долоон настай хүүхдийг согтуу этгээд хутга барьж, айлган сүрдүүлсэн хэрэг гарсан байна.

Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цаг 59 минутад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны гудамжинд “Согтуу хүн хүүхэд дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгаж, 22 настай, эрэгтэй “С” гэгчийг эрүүлжүүлэн, шалгалтын ажиллагаа явуулж байна.