Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн Азийн супер модель, мисс О.Ариунзул. Тэрбээр 1992 онд Дорнод аймагт төрсөн. Түүний төрсөн өдөр энэ сарын 5-нд тохиож 22 нас хүрсэн билээ.

Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан гэдэг.  Түүний амжилтын гараа 2007 оноос эхэлж, Аймгийн “Үнсгэлжин” тэмцээний “Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарч байсан.

Мөн Дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг “Азийн супер модель” тэмцээнд амжилттай оролцох болсон нь багаар ажиллахын гайхамшгийг үзүүлж чадсантай бүрэн холбоотой аж.  “Азийн топ модель” хэмээх хүндтэй шагналыг хүртээд ирсэн загвар өмсөгчдийн нэг нь  О.Ариунзул.

Өнгөрсөн онд ОХУ-д болсон “Miss Russia International- 2013” тэмцээнд загвар өмсөгч О.Ариунзул эх орноо төлөөлөн оролцож, тэргүүн байрын титмийг зүүсэн. Түүнчлэн “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

Тэрбээр дээрх гэрэл зургийг цахим хуудаснаа нийтлэн " дөрвөн жилийн өмнөх гэрэл зураг 18 нас" хэмээн найзууддаа сонирхууллаа.

Д.Ана